Цэс Close

Улсын начин А.Давааням жүдогийн ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Лас Вегас хотод энэ сарын 4-7-ны хооронд жүдогийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж байна.

Энэ тэмцээнд 69 орны 1.223 тамирчин өрсөлдөж буй. Манай улсаас эрэгтэй 30, эмэгтэй 17 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэднээс тэмцээний хоёр дахь өдөр М3 буюу 40-45 насны ангилалд эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд улсын начин А.Давааням хүрэл медаль хүртжээ.

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Сүлд спорт хорооны тамирчин А.Давааням хэсэгтээ Бразилын жүдоч Рикардо Феррейрад ялагдсан ч Ангол, Аргентин, Канадын тамирчныг дагах тойрогт ялснаар медаль хүртсэн байна.

Сонирхуулахад М1 ангилалд буюу 30-35 насанд Д.Төмөрхүлэг шагналт V байр, М6 ангилалд буюу 55-60 насанд Х.Нямдорж алт, Г.Баатарсүрэн мөнгөн медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах