УНТЭ БНСУ-ын KOFIH-ийн төлөөлөгчидтэй уулзлаа
БНСУ-ын KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийн төлөөлөгчид өнөөдөр /2024.08.01/ УНТЭ-т хүрэлцэн ирж уулзалт хийлээ.
Уулзалтад БНСУ-ын талаас KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөр хариуцсан ахлах судлаач Пак Жа Ёнг /Сөүлийн Үндэсний Их Сургууль/, судлаач Ким Со Жеон /Сөүлийн Үндэсний Их Сургууль/ нар, УНТЭ-ийн талаас Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа болон холбогдох албаны хүмүүс байлцав.
Уулзалтын эхэнд УНТЭ-т тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, цаашид хөгжүүлэх шаардлагатай салбарын тухай санал солилцсон юм. Үүний дараа KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийн хүрээнд УНТЭ-ээс 2023 онд гурван дотрын эмч мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд сургалтын дараах үр дүнгээсээ хуваалцав.
Цаашлаад 2025 онд зарлагдах KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрт УНТЭ-ийн зүгээс нэн хэрэгцээт төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамруулахаар саналаа ирүүлэхийг KOFIH-ийн зүгээс зөвлөлөө.
Сэтгэгдэл үлдээх