Цэс Close

УНТЭ Тайваний хамтын ажиллагаа үргэлжилж байна

Тайваниас  Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай Юү УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргалыг Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт /2024.06.11/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай Юү УНТЭ-ийн 100 жилийн түүхт ой бол маш чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг онцлоод түүхт ойн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Тодруулбал эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, тэр дундаа зүрх шилжүүлэн суулгах, зүрхний нээлттэй мэс заслын чиглэлээр шинэ санал, санаачилга гарган ажиллахаар тохиролцов.

УНТЭ Тайваньтай 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайлбал Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгт уушги, харшил, зүрх судасны мэс засал, ходоод гэдэсний дурангийн эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, техникч, инженер зэрэг 20 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургаад байна.

Түүнчлэн Тайваньтай хамтран энэ оны дөрөвдүгээр сард “Зүрх, цээжний хөндийн эрхтний эмчилгээний олон улсын хамтын ажиллагааны шинэ гарц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах