Цэс Close

УНТЭ-ээр ахлуулсан нүүдлийн эмнэлэг Дархан-Уул аймагт ажиллана

Орон нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо зохион байгуулах ажлын хүрээнд УНТЭ-ээр ахлуулсан Нүүдлийн эмнэлгийн баг 2024 оны зургаадугаар сарын 14-өөс зургаадугаар сарын 24-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллахаар өнөөдөр /2024.06.14/ замдаа гарлаа.

Энэ удаагийн үзлэгт УНТЭ-ээс гадна ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Clinico health care center”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Дархан-Уул аймгийн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хийх юм.

Нүүдлийн эмнэлгийн багт УНТЭ-ээс Зүрхний эмч А.Ганцэцэг, Рентген техникч Э.Билгүүн, Дүрс оношилгооны эмч З.Хишигжаргал, резидент эмч Б.Даваажав, Дурангийн сувилагч М.Шийлэгдулам нар багтаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах