УОК: Дотоодоос халдвар илэрсэн ч иргэд уужуу тайван байх хэрэгтэй
УОК: Дотоодоос халдвар илэрсэн ч иргэд уужуу тайван байх хэрэгтэй
Засгийн газрын хуралдаан болж, гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Улмаар УОК-оос КОВИД-19 цар тахлыг дотооддоо алдсан гэж мэдээллээ.
Шадар сайд Я.Содбаатар "Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол хоёр бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтосоон. Бид өнгөрсөн арван сарын хугацаанд халдварыг дотооддоо алдаагүй. Харин өнгөрсөн хугацаанд бэлэн байдлаа хангаж ажиллалаа. Ард түмэндээ уужуу тайван байхыг уриалж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "10 сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. 2 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Ард иргэд маань халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал байна. Амны хаалтыг тогтмол зүүж, гараа сайтар ариутгаж, урьдчилан сэргийлэх тал дээр анхаарал хандуулаайсай гэж хүсч байна. Яаралтай биш тохиолдолд эмнэлгүүд рүү зорчих гэсний шаардлага хэрэггүй. Мөн халуурах, ханиалах зэрэг шинж тэмдэг илрэх юм бол 119 дугаарт залгаж, зөвлөгөө авах боломжтой.
- Халдвартай нь батлагдсан иргэнийг яаж мэдсэн юм бэ? Тухайн иргэнийг хянаж байсан юм уу эсвэл санамсаргүй байдлаар шинжилгээ өгөхөд халдвар илрэв үү? 9 сарын 14-ний өдөр 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Үүнийг эргэн сэргээх үү?
Тусгаарлах байрнаас гарсны дараа байнгын тандалт хийдэг. Энэ дагуу шинжилгээ авсан. Жолооч эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Мөн хашаандаа ээж, аавтайгаа амьдардаг. Хүүхдүүд нь 1, 4 настай.
- 19 дэх хоногтоо халдвар илэрсэн хүнтэй хамт байсан гэсэн мэдээлэл байна.
Яг одоогоор тандалт хийж байна. Одоогоор хэзээ хэнээс авсан гэсэн мэдээлэл хараахан тодорхой болоогүй. Ерөнхий зураглал гаргасан. Хэн хаанаас гаргасныг нь судална. Бид өнгөрсөн шөнө явсан чиглэл дээр ажиллаж шууд хавьтлуудыг бүгдийг нь тогтоосон. Удахгүй хариу гарна. Шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтал гэхээр нэлээн олон тоо гарна. Тухайн маршрут дээр байгаа газруудаар явсан хүмүүс аюулгүй байдлын үүднээс шинжилгээ өгсөн нь дээр байх.
- Хүмүүсийг сайн дураар шинжилгээ өгч болно гэж байна. Үүнийг яаж хэрхэн өгөх вэ?
Ямар нэгэн төлбөргүйгээр шинжилгээ авна. ХӨСҮТ-ийн яаралтай тусламж дээр очоод шинжилгээ өгч болно.
Сэтгэгдэл үлдээх