Цэс Close

УОК: Манай улс 30,243 иргэнээ татан аваад байна

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 30,243 иргэнээ гаднын улс орноос татан аваад байна.

Тухайлбал, 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23,533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6,710 буюу нийт 30,243 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Харин энэ гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад буй.

Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах