Урьд шөнө баруун аймгийн зарим нутгаар 25-30см зузаан цас оржээ

Өнгөрсөн шөнө буюу (2025.09.21-ээс 09.22-нд шилжих шөнө) баруун аймгийн зарим нутгаар цас оржээ.
Тодруулбал, Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас орсон байна. Өнөөдөр Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх