Цэс Close

Ус сувгийн удирдах газраас нээлтэй ажлын байр зарлажээ

Ус сувгийн удирдах газраас нээлтэй ажлын байр зарлажээ. Үүнд:

Цахилгаанчин-2

Албан тушаал:  Цахилгаанчин

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Цэвэрлэх байгууламжийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас дээш боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, уг мэргэжлээр 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Албаны нэр: Цэвэрлэх байгууламжийн алба

Усны машины жолооч - 14

Албан тушаал: Усны машины  жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Гэр хорооллын хүн ам, гэрээт аж ахуйн нэгжүүдийг  ундны болон ахуйн хэрэгцээний зөөврийн цэвэр усаар тасралтгүй хангахад авто тээврийн хэрэгслээр  үйлчлэх

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас  дээш боловсролтой, мэргэшсэн жолооны үнэмлэхтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

 Албаны нэр:Авто бааз

Механизмын жолооч - 2

Албан тушаал: Механизмын  жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Авто баазын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад механизмын бэлэн байдал, аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж шуурхай үйлчлэх

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас  дээш боловсролтой, Хүнд механизмын операторчин М ангилал болон мэргэшсэн жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Албаны нэр:Авто бааз 

Суудлын машины жолооч -1

Албан тушаал: Суудлын машины жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Албаны даргыг ажил үүргээ гүйцэтгэхэд техникийн бэлэн байдлыг ханган автомашинаар шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас  дээш боловсролтой, В, С ангилал болон мэргэшсэн жолооны үнэмлэхтэй бол давуу талтай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

 Албаны нэр:Авто бааз 

Моторчин, агергатчин -1

Албан тушаал: Моторчин, агергатчин

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Авто баазын авто машинуудын хөдөлгүүрийг заасан хугацаанд чанартай засварлаж ажил үйлчилгээнд бэлэн болгож ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас дээш боловсролтой, моторчин - аккумляторчин- мэргэжилтэй, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай, тээврийн хэрэгслийн гэмтлийг оношлох чадвартай байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Албаны нэр:Авто бааз 

Автобусны жолооч - 1

Албан тушаал: Автобусны жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах зорилгоор нийт ажилтан ажиллагсдыг ажилд ирэх болон явах, мөн цаг үеийн байдлаас шалтгаалсан байгууллагын албан ажилд автобусаар түргэн шуурхай үйлчлэх

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас  дээш боловсролтой, В, С, D ангилал болон мэргэшсэн жолооны үнэмлэхтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй байх, багаар ажиллах чадвартай байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Албаны нэр:Авто бааз 

Лаг зөөврийн жолооч - 1

Албан тушаал: Автобусны жолооч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Баазын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах зорилгоор станцуудын технологийн дамжлагаас гарч буй хог, лагийг түргэн шуурхай тээвэрлэн зайлуулах

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас  дээш боловсролтой, B,C ангилал болон мэргэшсэн ангилалын жолооны үнэмлэхтэй бол давуу талтай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй байх, багаар ажиллах чадвартай байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Албаны нэр:Авто бааз

Автын цахилгаанчин - 1

Албан тушаал: Автын цахилгаанчин

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Авто баазын нийт автомашины цахилгааны гэмтлийг оношлох, засварлах, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага: Бүрэн дунд болон тусгай дундаас  дээш боловсролтой, Автын цахилгаанчин мэргэжилтэй, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилгүй байх, багаар ажиллах чадвартай байх, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

 Албаны нэр:Авто баазад ажиллах

Мэдээллийн аюулгүй байдлын инженер - 1

Албан тушаал: Мэдээллийн аюулгүй байдлын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, ажилтнуудыг мэдээллийн технологийн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Мэдээлэл технологи, програм хангамж, систем хамгаалалтын инженер мэргэжилтэй, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан, програмчлалын хэл эзэмшсэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх, ажлын чиг үүргийн хүрээнд шийдлийн олон талт хувилбарыг боловсруулж, үр дүнг тооцоолох, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Албаны нэр:Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж 

Шилэн кабелийн инженер - 1

Албан тушаал: Шилэн кабелийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа шилэн кабель, хяналтын системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, хяналт тавих, гарсан эвдрэл гэмтлийг барагдуулах зөв шийдлийг боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Сүлжээний инженер болон оптик холбооны инженер автоматжуулалтын инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай,  мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх, үр дүнг тооцоолох, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

 Албаны нэр:Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж

Програмист - 1

Албан тушаал: Програмист

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай  байгаа программуудыг зохион бүтээх, нутагшуулах, хөгжүүлэх. Байгууллагад төслөөр болон шинээр хэрэгжиж буй програмуудын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүлээж авах.

Ажлын байранд тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Мэдээлэл технологи болон програм хангамж, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай,  мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх, үр дүнг тооцоолох, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

 Албаны нэр:Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж

Автоматикийн засварчин - 1

Албан тушаал: Програмист

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай  байгаа программуудыг зохион бүтээх, нутагшуулах, хөгжүүлэх. Байгууллагад төслөөр болон шинээр хэрэгжиж буй програмуудын хэрэгжилтэнд хяналт тавьж, хүлээж авах.

Ажлын байранд тавигдах шаардлага: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэдээлэл технологи болон програм хангамж, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай,  мэдээлэлд тулгуурлан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх, үр дүнг тооцоолох, багаар ажиллах чадвартай байх, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах, ажилдаа  чин сэтгэлээсээ ханддаг байх

Нэгжийн нэр:Мэдээллийн технологи, автоматжуулалтын нэгж

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах