Цэс Close

“Уул уурхайн биржийн эко систем” форум зохион байгуулна

08.30-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг” чуулган болно. Утас: 9493-1669.

09.00-12.30 цагт: МҮХАҮТ-д “Уул уурхайн биржийн эко систем” форум зохион байгуулна.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ХЭҮК-ын гишүүдтэй уулзана.

11:00 цагт: Дотоод хэргийн их сургуульд: "Генералуудын гэргий” клубийн гишүүд ном хандивлаж, сургалтын орчинтой танилцана. Утас: 9999-6206.

11:00 цагт: АТГ-ын үүдэнд: “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн талаар хуулийн хүрээд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар мэдээлнэ. Утас: 8878-5844:

12:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хүсэлт гаргах гэж байгаа талаараа мэдээлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах