Цэс Close

Ферран Торрес Левандовскигоос уучлалт гуйв

Европын АШТ-ий хэсгийн Испани-Польшийн /1:1/ тоглолтын өмнө Ферран Торресоос сэтгүүлч Роберт Левандовскигийн тухай юу бодож буйг нь асуухад “Манай төвийн хамгаалагчид түүнийг чинь бариад идчихнэ ээ” гэж хариулсан юм.

Тэгвэл хэдэн хоногийн дараагаар испани тоглогч тэдгээр үгсийнхээ төлөө уучлалт гуйжээ.

“Би Левандовски болон бусад довтлогчийг асар ихээр хүндэлдэг. Миний хувьд Левандовски бол үлгэр дуурайлал болсон хүн. Хэрвээ миний үгс хэн нэгний сэтгэлийг эмзэглүүлж бухимдуулсан бол уучлалт гуйя” хэмээн Ферран Торрес мэдэгдсэн байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах