Цэс Close

Финландын Ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Финландын Ерөнхий сайд Санна Марин нэгэн хувийн үдэшлэгт оролцож буй дүрс бичлэг цацагдсан бөгөөд түүний өгсөн мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарсан талаар тус улсын Засгийн газар мэдээлжээ.

Өдгөө 36 настай С.Марин үдэшлэгийн үеэр өөрийнх нь гаргасан зан авиртай холбоотойгоор олон нийтийн дунд үүсээд байсан эргэлзээг тайлах зорилгоор шинжилгээ өгөхийг баасан гарагт зөвшөөрсөн байна. Тэрбээр мансууруулах бодис огт хэрэглэж байгаагүй бөгөөд үдэшлэгийн үеэр ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдсэн ч согтууруулах ундаа уусан гэдгээ хэлжээ.

Засгийн газрын мэдэгдэлд Ерөнхий сайдын шинжилгээнд мансууруулах бодис илрээгүй болохыг цохон тэмдэглээд, тэрбээр шинжилгээний төлбөрийг өөрөө төлсөн гэдгийг дурджээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт С.Марин Финландын поп од тэргүүтэй найз нартайгаа бүжиглэж буй дүрс бичлэг цахим орчинд тархсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах