Цэс Close

Финляндын лигт Санта Клаус тоглож, хүүхдүүдийн хүслийг биелүүлж байна

[cmsmasters_row data_shortcode_id="w6n6v7nlft" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="qucz5p1iwj" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="efs7txuagb" animation_delay="0"]

Зул сар маргааш. Зул сар, шинэ жилээр хүүхдүүд хүслээ шивнэж, өвлийн өвгөн эсвэл Санта Клаус ирж хүссэн бэлгийг нь өгнө гэж итгэж, найдан хүлээдэг билээ. Тэгвэл тэрхүү Санта Клаус хөлбөмбөгт бүр бодитоор бий болчихоод Финляндын лигт тоглож явна.

10 жилийн өмнө Европын хамгийн хойд нутагт тооцогддог Лапландын “Кескюскентт” хэмээх жижигхэн стадионыг тэндэхийн ажилчид арчилж тордон, хиймэл зүлэг тавьсны зэрэгцээ байнга хүйтэн байдаг тул зүлэг халаагч суурилуулах гэжээ. Гэтэл зүлэг халаагч суурилуулах явцдаа Дэлхийн Хоёрдугаар дайны үеэс үлдэж хоцорсон дэлбэрээгүй бөмбөгийг олж илрүүлсэн байна.

50 кг жинтэй тэр аймшигтай бөмбөг дэлбэрсэн бол аюул болох байлаа. Гэвч азаар дэлбэрэлгүй үлдсэнийг нь Санта Клаусын хийморь буян нөлөөлсөн  гэж үздэг байна. Яагаад Санта Клаусын буян болоод явчихав гэвэл энэ клубын нэр нь өөрөө “Санта Клаус” юм.

“Рованиемен Рейпас” болон “Рованиемен Лаппи” хоёр клубыг нийлүүлж нэг клуб байгуулахдаа “Санта Клаус” гэж нэрлэсэн ажээ. Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Хүмүүсийн ярьдгаар бол Санта Клаусыг Финляндын алс ойд амьдардаг гэдэг. Тиймээс ч ийм нэр өгөхөөр шийдэцгээсэн биз.

Мэдээж, ийм нэр авсан багийнхан үндсэн өмсгөлөө улаан-цагаан байхаар тогтжээ. Шинэ баг Финляндын хамгийн доод буюу тавдугаар дивизионд тоглож эхэлснээсээ хойш ердөө гурван жилийн дотор гуравдугаар дивизионд гарч чадсан нь том амжилт. Энэ багийн тоглогчид оюутнууд юмуу нутгийн шуудан холбооны салбарын ажилтнууд учир гуравхан жилд хоёр дивизион ахина гэдэг том амжилт байлгүй яахав.

Тэд нэрээ зүгээр нэг бэлгэ тэмдэг төдий байлгая гэсэнгүй. Шинэ жил, Зул сараар хүүхдүүдийг баярлуулахыг хичээдэг. 1997 онд л гэхэд Английн “Кристал Пэлас”-тай нөхөрсөг тоглолт хийж олсон орлогоо НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Зул сарын үеэр тэд тун завгүй. Ихэнх нь шуудангийн ажилтнууд учир хүүхдүүдийн хүслээ бичсэн захидалд даруулна.

“Нэг сайн тал нь манай багийн логотой хувцас хэрэглэл жилийн аль ч улиралд их сайн зарагддаг. Санта Клаус юм чинь аргагүй шүү дээ” гэж клубын эзэн Юха Этейланен инээмсэглэн өгүүлжээ.

Гэвч Лапланди бол хүйтэн хахир өвөлтэй нутаг. Аравдугаар сар гарав уу үгүй цас уначихна. Нартай өдөр маш цөөн. Тиймээс хөлбөмбөг тоглох, амжилт гаргана гэдэг амаргүй даваа. Клуб хэд хэдэн удаа дампуурлын ирмэгт тулсан ч Санта Клаусынхаа ачаар тогтож үлдэж чадсан байна.

2012 онд яг дампуурдгийн даваан дээр EA Sports-ийнхны гэрээ аварчээ. Дараа нь Nike-ийнхан мөн тэдэнд тусламжийн гараа сунгав.

“Санта Клаус” гэх хөлбөмбөгийн клуб байдгийг сонссон жуулчид сонирхож очих нь их. Зарим нь бүр нүдээр үзээгүй хэрнээ клубын гишүүн болчихно. Гурван жилийн өмнө ийм содон нэртэй сонин клуб байдаг тухай хэвлэлээр бичсэнийг Хятадын Bewin Sports компанийнхан олж ажиглаад  ивээн тэтгэгчийн гэрээ байгуулжээ.

“Бидний эхний уулзалт Бээжин хотын том стадионд тэдний шинэ жил /цагаан сар/-ээр болсон. Хэвлэлийн хуралд 50 сэтгүүлч ирсэн байлаа. Финляндын гуравдугаар дивизионы багийн мэдээллийг сонирхож 50 сэтгүүлч ирнэ гэдэг үнэхээр том аз завшаан” хэмээн Этелайнен аанай л инээмсэглэн ярив.

Одоо тэд Санта Клаусын цом гээд өсвөрийн тэмцээнтэй болчихсон. Энэ тэмцээнд Хятад, Испани, Финлянд зэрэг нийт долоон орны баг оролцож байна. Ингэж л хүүхэд насандаа итгэж, хүлээж өссөн Санта Клаусын мөрөөдлийг залуус ажил хэрэг болгон, хөлбөмбөгийн талбайд өрсөлдсөөр байгаа ажээ.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах