ФОТО: Грекийн ой хээрийн түймэр хүмүүсийг усан онгоцоор аралаас зугтахад хүргэв
Грекийн эрх баригчид Афины хойд хэсэгт дэгдээд байгаа түймрийн утаа хотын тэнгэрийг бүрхсэн учраас иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Мягмар гарагт Афины төвөөс хойд зүгт 20 км-ийн зайд орших Варымпомпи тосгоноос түймэр эхэлсэн бөгөөд халуунаас болж энэ нь ойролцоох газруудад тархаж, байшин, машин галд өртөж, оршин суугчид дүрвэхэд хүрээд байна.
Түүнчлэн хэт халуун цаг агаарын улмаас температур 40 хэмээс дээш байгаа хэдий ч лхагва гаригт нөхцөл байдал арай дээрдэж, салхи багасаж, агаарын чийгшил нэмэгдсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ. Мөн галын улмаас шугам сүлжээний зарим хэсгүүд гэмтэж, Афины цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасарсан байна.
Эх сурвалж: bbc, Reuters, АР
Сэтгэгдэл үлдээх