Цэс Close

ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөвдэх жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.

Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

No description available.

475771892_2529910240517288_7196725927227380620_n

No description available.

No description available.

No description available.No description available.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах