Цэс Close

ФОТО: Хүчирхийлүүлж нас барсан 9 настай охины хэргийг үнэн зөвөөр шалгахыг шаардсан жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Энэтхэгийн нийслэл Дели хотноо есөн настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн гэх хэргийн улмаас тус улсын иргэд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Тэд  цагдаагийн газрын хажууд хүчингийн хэрэг гарч байгаа нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд хурцаар заналхийлж байна гэсэн үг. Тиймээс хууль хүчнийхэн болон цагдаагийн байгууллагаас эл хэрэгт тохирсон хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна хэмээн тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм.

Талийгчийн ээжийн мэдээлж байгаагаар охин нь нас бардаг өдрөө ус авахаар гарсан бөгөөд алга болсноос цаг хагасын дараа шарил чандарлах газраас түүн рүү залгаж охиных нь чандрыг үзүүлсэн байна.  

Жагсаалд эхний өдрийн өглөө 80 хүн ирсэн бол энэ тоо удалгүй 300 давжээ. Одоогоор тус хотод хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг мянга мянган хүн эсэргүүцлээ илэрхийлэн оролцож байгаа бөгөөд хотын цагдаагийн газраас 200 албан хаагч тус жагсаалд эмх журмыг хангахаар ажиллаж байгаа аж.

Дашрамд дурдахад, Тус улс нь хүчингийн хэргийн гаралтаар дэлхийд дээгүүрт бичигддэг орнуудын нэг. 2019 оны хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээс үзэхэд тус улсад энэ төрлийн гэмт хэрэг 32,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Энэтхэгт дунджаар 17 минут тутамд нэг хүчингийн хэрэг гардаг гэсэн үг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах