ФОТО: Цагаан сарын баярын нээлтийн үйл ажиллагааны онцлох зургууд
Билгийн тооллын анхны шинэ сартай давхцаж буй Сар шинийн баярыг Ази төдийгүй дэлхийн сая сая хүмүүс угтаад байна.
Ази болон дэлхийн зарим Азийн нийгэмлэгүүдийн хувьд энэ жилийн хамгийн чухал үйл явдалд тооцогддог Цагаан сарын баяр нь тэдний хувьд шинэ эхлэл болж байгаа билээ.
Ерөнхийдөө 15 хоног үргэлжилдэг энэхүү баяр ёслолын арга хэмжээний Ази даяарх нээлтийн ёслолын үеэр салют буудуулах, хөгжим, үзэсгэлэн худалдаа, дэнлүү, луу, арслангийн бүжиг зэрэг зүйлсүүд гудамжаар дүүрэн байлаа.
Хятад улсын нийслэл Бээжин хотод болсон могой жилийг угтах ёслолын бүжиг
Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгээр модон хөл дээр алхагч нар жагсаалд оролцож яваа нь
Мьянмарын Янгон дахь Хятадын сүмд лаа асаажээ.
Бангкок дахь нэгэн сүмд залбирч буй эмэгтэй...
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зургаа хуваалцахаар зургаа татуулж буй нь
Индонезийн Сурабая дахь Хонг Сан Ку Ти сүмд цагаан сараар залбирал үйлддэг.
Бүжигчид Арслангийн бүжгийг Банда-Ачед хийж, хүмүүс цугларан үзэж байна.
Малайзын нийслэл Куала Лумпурт мөргөлчид Таоист Син Сзе Си Я сүмд цугларч, баяраа тэмдэглэн, залбирч байна.
Луугийн бүжигчид Манилагийн гудамжаар
Индонезийн Баруун Ява мужийн Бандунгт Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан Дарма Рамси сүмд том лаа асаажээ.
Арслангийн хувцас өмссөн бүжигчид Нью-Йоркийн Чайнатаун хотод шөнө дунд болж буй цагаан сарын баяраар
БНСУ-ын Сөүл хотын Намсангол Ханок тосгонд бүжигчид уламжлалт бүжгээ үзүүлжээ.
Цагаан сарын баярыг Тет гэж нэрлэдэг Вьетнамын Ханой хотод нэгэн эмэгтэй хүж барьж залбирч байна.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх