Цэс Close

Франц даяар хайсан охиныг ээж нь хулгайлуулсан байжээ

Өнгөрсөн долоо хоногт Франц даяар найман настай охин Миаг хайжээ. Тус улсын телевизийн мэдээ бүрт охиныг эрэн хайх ажиллагаа эрчимтэй үргэлжилж буй ч үр дүнд хүрэхгүй байгаа тухай мэдээлсээр байж. Уул, ой гээд хайгаагүй газар бараг үлдээсэнгүй.

Эмээтэйгээ хамт зугаалж явахад нь үл таних хэдэн залуус хүчээр автомашинд суулган авч одсон тул охины ирээдүйн талаар мэдээ тасрахгүй байсан аж.

“Гэмт этгээдүүд тэр өдөртөө Франц-Швейцарийн хилээр гарч, нэг шөнийг зочид буудалд өнгөрөөгөөд цааш хөдөлжээ. Тэднийг хилийн ойролцоохь нэгэн хотоос олж баривчилсан” хэмээн прокурор Франсуа Перен мэдэгдсэн байна.

Гэмт этгээдүүд охинд хүч хэрэглэсэн шинж тэмдэг огт байгаагүйн зэрэгцээ хэргийн захиалагч нь охины 28 настай төрсөн ээж Лола Монтемажи гэдэг нь тодорхой болжээ. Охинтойгоо уулзахыг шүүх хориглож, асран халамжлах үүргийг эмээд нь өгсөн тул ээж нь охинтойгоо буйд бөглүү газар хамтдаа нууцаар амьдрахаар төлөвлөж, таван залууг хөлслөн хулгайлуулсан юм байна. Охинтойгоо байхын тулд зохион байгуулалттай бүлэглэлийг хөлсөлсөн хэргээр эмэгтэйг баривчлан, хориод байгаа ажээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах