Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир утсаар шууд холбогдож мэдээлэл өгнө
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
15:00 цагт Н.Энхболд нарын УИХ-ын дөрвөн гишүүн өргөн барьсан "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн анхны хэлэлцүүлэг болно.
Монголын үндэсний музейд
10:00 цагт Кино урлагийг дэмжих сангаас энэ онд зарласан сонгон шалгаруулалт, 76 дахь Каннын олон улсын кино наадамд оролцсон талаар Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
“Чингис хаан” музейд
11:30 цагт Саха Якут, Зэрлэг цаа судлал, Уламжлалт анагаах ухааны эрдэмтэн Б.Баасансүрэнгийн “Хойд туйлын бүсэд 30 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.
Үндсэн хуулийн цэцийн байрны гадна
13:00 цагт иргэн Д.Цолмонхүү Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын баталсан А155/134 тушаал, Зээлийн мэдээллийн тухай хуулийн заалтын талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир утсаар шууд холбогдож мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл үлдээх