Цэс Close

Фүжи уулд одоог хүртэл цас байхгүй байгаа нь рекорд эвдэж байна

Фүжи уулын нөхцөл байдал одоогоор цасгүй байдалтай байна. Хамгийн сүүлд уулын уруунд цас байгаагүй үе нь 130 жилийн өмнө байсан хэмээн цаг уурын газар мэдээлсэн байна.

Галт уулын цасан бүрхүүл дунджаар аравдугаар сарын 2-ны үеэр бүрэлдэж эхэлдэг бөгөөд өмнө жилийн хувьд аравдугаар сарын 5-нд цас нь бүрэлдсэн байжээ.

Энэ жилийн дулаан уур амьсгалаас болоод Японы хамгийн өндөр ууланд цас ер үзэгдэхгүй байгаа гэж цаг уурын албаны цаг уурын мэдээлэгч Ютака Кацүта хэлэв.

Кацута хэлэхдээ "Энэ зун агаарын температур өндөр байсан бөгөөд эдгээр өндөр температур есдүгээр сар хүртэл үргэлжилж, хүйтэн агааргүй болгох нөхцөл байдал үүсгэсэн" гэж хэлэв.

Цасан бүрхүүл тогтох хугацаа удаашрахад уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлж магадгүй гэдэгтэй тэр санал нэгдэж байгаагаа мөн илэрхийлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалтын хүрээ дэлхийн олон хэсгийг хамаран нөлөөлсөн тул Японы энэ жилийн зун 2023 оныхтой адил болж, түүхэн дэх хамгийн халуун жил болсон билээ.

Фүжи уул нь жилийн ихэнх хугацаанд цасанд хучигдсан байдаг ч долоогоос есдүгээр саруудад явган аялал хийх үеэр цасгүй байдаг ба 220,000 гаруй жуулчид түүний эгц, хад чулуурхаг энгэрээр өгсдөг.

3776 метр өндөр оргилоос нар мандахыг харахын тулд олон хүн шөнийн турш уул өөдөө авирдаг байна.

Харин Японы эрх баригчид хэт их аялал жуулчлалын эсрэг арга хэмжээ авахын тулд элсэлтийн хураамж болон өдөр тутмын тоогоо хязгаарласнаас хойш энэ жил Фүжи ууланд цөөн тооны хүмүүс авирчээ.

Тэгш хэмтэй уул нь Хокусайгийн "Их давалгаа" зэрэг олон тооны урлагийн бүтээлд мөнхөрсөн байдаг.

Фүжи уул хамгийн сүүлд 300 жилийн өмнө дэлбэрч байжээ.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах