Цэс Close

Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас зодог тайлахаар болжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо зодог тайлахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж өнөөдөр мэдээлжээ. Өдгөө 36 настай түүний баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.

Их аваргын хувьд энэ жил Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн. Гэвч Миягино дэвжээнд “COVID-19” халдварын олон тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Хакүхо болон өөр 17 бөх саяхан өндөрлөсөн намрын тэмцээнийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.

Эргэн сануулахад... Хакухо 2001 оны хавраас сүмогийн дэвжээнд зодоглож, 2006 оны тавдугаар сард дээд зиндааны анхны башёдоо түрүүлж байв. Улмаар дээд зиндаанд 2007 онд ёкозүна цол хүртэж, дээд зиндаанд 45 түрүү хүртэж, 1187 даваа авч 14 жилийн турш Японы мэргэжлийн сүмог эзэгнэсэн юм. Тэрээр 2019 онд дэвжээ эзэмших хүсэлтэй гаргасан бөгөөд тэр жилдээ Яоны иргэн болсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах