Халдвартай иргэдийг тусгаарлаж байсан эмнэлэгт гарчээ
Иракт коронавирусний халдвартай иргэдийг тусгаарлаж байсан эмнэлэгт гал гарчээ.
Тодруулбал, Тус улсын Насирияа хотод байрладаг Ал Хассэйний эмнэлэгт гал гарсны улмаар коронавирусийн халдвартай иргэдийг тусгаарлаж байсан тасаг тэр чигтээ галд өртсөн байна. Одоогоор галын шалтгааныг тогтооггоогүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хүчилтөрөгчийн нөөцлүүр дэлбэрсэн гэж үзэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар харлатал шатсан цогцсуудыг барилгаас гаргаж байгаа бөгөөд аврах багийнхан одоо ч амьд хүн үлдсэн эсэхийг шалгаж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Өмнө нь тус улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард мөн л Багдадад хүчилтөрөгчийн нөөцлүүр дэлбэрч, эмнэлэгт байсан 82 хүн амь эрстсэн ба тухайн үед ажиллаж байсан эрүүл мэндийн сайд Хассан ал Тамими үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байжээ.
Цар тахал нь аль хэдийн дайн, мөргөлдөөн, хайхрамжгүй байдал, авилгад өртсөн Иракийн эрүүл мэндийн салбарыг бүр л хүнд байдалд оруулж байгаа юм.
Өдгөө Ирак улс нь 1.4 сая батлагдсан тохиолдолтой, 17 мянган үхэл бүртгэгджээ. ДЭМБ-ын мэдээлэлж байгаагаар нийт 40 сая хүн амтай тус улс ердөө 1 сая ард иргэдээ л вакцинд хамруулжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх