Цэс Close

Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ

Богд Зонховын дүйчин Зулын 25-ны их ёслол 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд болох гэж байна.

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж энэ өдөр номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.

Зулын 25, сар бүрийн шинийн 8, 15-ны дүйчин өдрүүдэд зул өргөвөл хэмжээлшгүй их буян болдог ажээ.

Зул өргөх ёсон утга учир

Зул өргөх нь маш нарийн утга учиртай билээ. Зулыг өргөхийн гол шалтгаан нь бурхдын мэлмийг баясгах аж. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхдын мэлмий хамгийн түрүүнд хүлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхдад залбирахаас гадна эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.

Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй бурхны өмнө наминчлан хүмүүстэй ярихгүй сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэд залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд шар тосыг хийнэ.

Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй мөн зулын голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй бурхдын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарнийг гурван удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой.

Байнга зул өргөсний буянаар өөрийн шашны эзэн, зургаан төрөлхтөн тэдгээрийн хүсэл бүхэн биелдэг байна. Зулын гол нь бүдүүн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хүний нас нь богиносно гэж үздэг.

Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна гэж багш нар хэлдэг.

Зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж, дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян хураана.

 

Эх сурвалж: МБШТөв-Гандантэгчэнлин хийд

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах