Цэс Close

Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан долоон удаагийн үйлдлийг илрүүлжээ

Гаалийн байгууллага 2025 оны эхний улиралд шинэ төрлийн хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан долоон удаагийн үйлдлийг таслан зогсоожээ. Илрүүлсэн хэрэг, зөрчлөөс онцолбол:

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа гаалийн хяналтын бүсэд 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын иргэн Г.Т-гийн нэр дээр илгээсэн илгээмжид цай, савангийн хайрцагт нуун далдалсан нийт 840 грамм "хашиш" гэх нэршилтэй мансууруулах бодис байсныг рентген хяналтаар гаалийн албан хаагчид илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Тухайн 840 грамм "хашиш" гэх нэршилтэй бодис нь ойролцоогоор 3,360 хүний нэг удаагийн мансуурах хэрэглээ болдог ажээ.

Гаалийн байгууллагаас гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү хэмээн анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах