Цэс Close

ХДХВ-ийн халдвараас 99.9 хувь хамгаалах вакциныг танилцуулжээ

Дэлхий нийтийг айдаст автуулж, хүчин мөхөстүүлээд буй ХДХВ-ийн эсрэг 99.9% -ийн үр дүнтэй вакциныг гаргажээ.

Тодруулбал, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн “Yetzugo” вакциныг ХДХВ-ийн эсрэг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.  “Yeztugo” брэндийн нэрээр худалдаалагдаж буй уг эмийг ленакапавир гэдэг бөгөөд “Gilead Sciences” хоёр том эмнэлзүйн туршилт явуулжээ. Ингэхдээ эхний удаад Сахарын цөлөөс өмнө зүгт орших Африкийн орнуудын 2000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулжээ. Үүний үр дүнд нь ХДХВ-ийн халдварыг 100% бууруулж чадсан байна.

Харин хоёр дахь туршилтанд 2000 эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцжээ. Судалгааны үр дүнд ХДХВ-ийн халдвар авсан хоёрхон тохиолдол гарсан бөгөөд урьдчилан сэргийлэлт 99.9%-тай байсан аж. Мөн насанд хүрэгчид болон өсвөр насныхныг хамарсан эмнэлзүйн туршилтуудын үр нөлөө нь 99.9%-ийн эерэг үр дүнтэй байсан аж.

Хэдий вакцины туршилт амжилттай байсан боловч туршилтын үед хүмүүст цочрох, өвдөлт, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

Одоогоор вакцин бүтээгчид Хүний Дархлалын Олдмол Хомсдол халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү вакциныг жилд хоёр удаа тарих ёстой ч хамгийн гол нь вакцины үнийн дүнг тогтоох нь ихээхэн хүндрэлтэй байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар “Yeztugo”-ийн анхны үнэ жилд 25 мянга орчим доллар байх ба ленакапавиртай эмчилгээний курсийн үнэ 39 мянган доллараас доогуур байх магадлалтай хэмээжээ.

Хүний эрхийн хамгаалагчид болон судлаачид “Gilead Sciences” компанийг ХДХВ-ийн тахлыг даван туулахын тулд вакциний үнийг мэдэгдэхүйц бууруулахыг уриалсаар байгаа юм.

Сонирхуулахад, Өмнө нь хоёр сар тутамд тариулж байх ёстой Каботегравир хэмээх ижил төрлийн эмийг 2021 онд FDA-аас зөвшөөрч байсан ч үнийн хувьд хэтэрхий өндөр байжээ. Тиймдээ ч бүтэн жилийн өртөг нь хэдэн арван мянган доллараар үнэлэгдэх тухайн эмийг одоогоор худалдаанд гаргаагүй байгаа аж.

Эх сурвалж: ITC

Бэлтгэсэн: Сарасвати

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах