Хил орчмын прокурорын газруудын 11 дэх удаагийн уулзалт зохион байгуулагдлаа
Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Ардын дээд прокурорын газар хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд хил орчмын прокурорын газруудын 11 дэх удаагийн уулзалт Өмнөговь, Дундговь аймагт зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Батболд, Өмнөговь, Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорууд болон БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Сун Чинжэ тэргүүтэй албаны хүмүүс оролцож, хил орчмын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Дээрх уулзалтаар хил орчмын нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил, ялангуяа мансууруулах бодис, мөнгө угаах, хүрээлэн буй орчны эсрэг болон эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг шуурхай гүйцэтгэх, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүн, хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авах ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл үлдээх