Цэс Close

ХНХ-ын сайдад Х.Булгантуяаг, Боомтын сайдаар Б.Тулгыг томилохыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томилохыг дэмжлээ.

Томилгоог өнөөдөртөө багтаан УИХ-д танилцуулснаар хүчин төгөлдөр болох аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хувьд Нийгмийн даатгалын багц хууль, халамжийн шинэчлэлээс эхлүүлээд олон чухал хууль явж байгаа тул УИХ-ын гишүүнийг сайдаар томилох нь зүйтэй гэж үзжээ. Мөн өмнөх туршлагуудыг харгалзаж үзээд энэ салбарын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эмэгтэй хүн хэрэгтэй гэж Боомтын сайдаар ажиллаж байгааг Х.Булгантуяаг сэлгэн ажиллуулахыг дэмжсэн байна.

Ийнхүү Боомтын сайдын орон тоо суларч байгаа тул МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг түүний оронд томилох улс төрийн шийдвэр гаргасан аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах