Цэс Close

Ховор покемон карт 360,000 ам доллараар зарагджээ

Мягмар гарагт Нью-Йоркт болсон “Sotheby's” дуудлага худалдаагаар дэлхийн хамгийн ховор, маш олон хүмүүс гартаа оруулахыг хүсдэг покемон карт 360,000 доллараар үнэлэгдэв.

Японы 1998 оны "Pokemon Illustrator" холографик карт нь алдарт франчайзын хүүхэлдэйн киноны баатар Пикачуг дүрсэлсэн нь албан ёсны 39 хуулбарын нэг юм. Нэмж дурдахад энэ удаад дуудлага худалдаанд оруулсан карт нь арилжааны хөзрийн тоглоомыг үүсгэн байгуулсан гурван хүний ​​нэг буюу Такуми Акабанегийн гарын үсэгтэй цорын ганц карт гэж “Sotheby's” мэдэгдэв.

Худалдагч болон тендерт шалгарсан оролцогчдийг тодруулаагүй байна.

Энэхүү картуудыг 1998 онд Японы “CoroCoro Comic” сэтгүүлээс зохион байгуулсан зургийн уралдааны ялагчдад шагнал болгон өгч байжээ.

Тэдний нэг нь хамгийн сайн хадгалагдсан картыг 2021 онд 5,275,000 ам доллараар худалдаж авснаар дараа жил нь Геннисийн дээд амжилтын номонд хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн Покемон картаар тодорсон юм.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах