Цэс Close

Хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг үүрэгдлээ

[cmsmasters_row data_shortcode_id="qzwdh3027i" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="5jg81fwr3n" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="oaw7iehsm" animation_delay="0"]

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим нутгийн захиргааны удирдлагууд хэт их хэлбэр хөөж, ёс төдий ажлыг хийхээ болих хэрэгтэй. Улсын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд нутгийн захиргааны удирдлагуудын санаачилга дутаж байна. Тиймээс онц байдал зарласан үед гадаад дотоод аялж амарч байгаа дарга нараас эхлээд ажилтан албан хаагчдад хариуцлага тооцохыг Засаг даргын Тамгын газрын дарга анхаар” гэв.

Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах