Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Цаг уурын байгууллагаас гаргасан төлөвөөр энэ сард нутгийн баруун хагаст буюу Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.
Харин зүүн аймгуудын зарим сумын нутгаар Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.
Хур тунадасны хувьд Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр бага байх нь. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын эхний арав хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай. Сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, ОЖД-аас 1-4 хэмээр хүйтэн. Бусад хугацаанд 1-2 хэмээр дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх