Цэс Close

Худалдааны төвийн 85 хувь буюу гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд өнөөдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10:40 цагт бүрэн унтраалаа.
Тус худалдааны төв нь 2300 м/кв талбайд 150 гаруй түрээслэгч барилгын материал худалдан борлуулдаг бөгөөд гал түймэрт 15 орчим хувь нь өртсөн байна.
Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааснаар тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргалаа.
Хэргийн газарт гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Онцгой байдал болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах