Цэс Close

Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг энэ сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Тус замыг засахдаа асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах