Цэс Close

Хуульч Орин Снайдер: Сү.Батболдын эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг тараасныг шүүх дээр нотолсон

Гадны хэвлэлд төлбөр төлж, захиалгатайгаар мэдээлэл гаргуулж  бусдын нэр хүндийг нь харлуулдаг хар технологи манай улсад хэрэгждэг болсон. Эхэлж гадны хэвлэлд төлбөртэй,  гүтгэлэгт мэдээллийг зорилготойгоор гаргаад дараа нь Монголд үнэн мэтээр сошиалд сэвж шуугиулдаг. Хар технологиор мэргэшсэн, хэрэгжүүлдэг нэр бүхий нэгэн улстөрчийг монголчууд андахгүй мэддэг ч болсон.

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар бусдыг гүтгэдэг өнөө хар технологи бас давтагдах нь тодорхой болжээ. УИХ-ын гишүүн С.Батболдыг АНУ-д үл хөдлөхтэй гэх худал мэдээлэл гадны хэвлэлээр гарч эхэлсэн нь ээлжит захиалгат гүтгэлэг юм.

Энэ талаар С.Батболдын хуульч Орин СнайдерХоёр жилийн өмнө манай үйлчлүүлэгчийн эсрэг дэлхийн хэд хэдэн улсын шүүхэд маргаан үүсгэж, тухай үед няцаагдсан гомдлын хуулбар байна. Дээрх нэхэмжлэлүүд нь С.Батболдын улс төрийн өрсөлдөгч нар түүний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг тараасан ажиллагаа болохыг бид тухайн үед шүүх дээр нотолсон. С.Батболд нь эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг шүүх дээр өөрийгөө буруугүй гэдгийг дахин нотлоход бэлэн" гэсэн тайлбарыг өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах