“Хэрэв муур дэлхийгээс алга болсон бол” Японы роман ОХУ-д борлуулалтаараа тэргүүлжээ

ОХУ-ын хэвлэл мэдээлэлд Японы зохиолч, кино продюсер Генки Кавамурагын анхны роман Оросын хамгийн том номын дэлгүүрийн сүлжээний №1 бестселлер болсон тухай мэдээлжээ.
“Хэрэв муур дэлхийгээс алга болсон бол” гэх гарчигтай ном нь энэ оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Читай Город номын сүлжээ дэлгүүрүүдээр нийт 104.000 хувь борлуулагдсан байна.
700 орчим номын дэлгүүртэй Оросын ном түгээгчдийн холбоо мөн нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хугацаанд тус ном борлуулалтаараа тэргүүлсэн гэжээ.
Энэхүү орчуулгын ном нь ОХУ-д нийт 820.000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд үүний 450.000 хувь нь энэ онд хэвлэгдсэн гэж Оросын томоохон хэвлэлийн газар болох "Эксмо" компанийн захирал мэдээлсэн ба энэ оны борлуулалт өмнөх оныхоос гурав дахин өссөн хэмээсэн юм.
Тус роман Японд анх 2012 онд хэвлэгдсэн бол ОХУ-д Орос хэл дээрх орчуулгын хувилбар нь 2020 онд хэвлэгдэн гарчээ.
Эх сурвалж: Japan Today
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх