Цэс Close

Хятадын зарим хотууд гэртээ Цагаан сараа тэмдэглэсэн хүмүүст мөнгө тараана гэж амлажээ

Цагаан сар бол Хятадын хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг, чухал баяр. Энэ жил цагаан сарын баяр хоёрдугаар сарын 12-ноос 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Хятадууд албан ёсоор хоёрдугаар сарын 12-ноос 18-ныг хүртэл долоо хоног амарна.

Тэгвэл Хятадын зарим хотод энэ баяраар иргэдээ гэртээ байхыг уриалан мөнгө тарааж эхэлжээ. Хятадууд баярын энэ өдрүүдэд төрөл төрөгсдөдөө золгохоор очиж, дотоодын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ийнхүү бүсээс бүсийн хооронд хүмүүсийн шилжилт хөдөлгөөн өсөхөөс сэргийлэх зорилгоор Хятадын зарим хотууд гэртээ үлдсэн хүмүүст мөнгө тараана гэжээ.

“Улсын зүүн хойд хэсэгт халдварын шинэ голомт гарчихсан энэ үед коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн хотын захиргаанаас нь мэдээлжээ. Зарим хотод гэртээ баяраа тэмдэглэсэн хүмүүст 1000 юань буюу 155 ам.доллар санал болгож байна.

Харин зарим хотуудад иргэдээ дурсгалт газруудыг үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнах бол Хятадын Чанша тойргийн нэгэн дүүрэг 30 гигабайт хөдөлгөөнт интернэтийн эрх, 200 цахим ном, амны хаалт үнэгүй тараахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах