Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян удахгүй Германд айлчилна
БНХАУ-ын ГХЯ-аас Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян удахгүй Германд айлчилж, Хятад-Германы засгийн газар хоорондын 17 дахь зөвшилцөлд оролцох гэж байгаа талаар мэдээллээ.
ТУс улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн хурдын үеэр, сүүлийн жилүүдэд Хятад, Герман стратегийн иж бүрэн түншийн харилцаагаа өндөр түвшинд хөгжүүлж, хоёр орны удирдагчид нягт харилцаа холбоотой ажиллаж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн, маш чанга уян хатан чанар, амьжиргааны эрч хүчээ харуулсан байна. Ерөнхий сайд Ли Чян өнөөгийн албан тушаалд очсоны дараах анхны айлчлалдаа Герман улсыг сонгож байгаа нь хоёр талын харилцааг Хятадын тал хир их чухалчилж байгааг гүйцэд харуулж байна.
Хятад-Германы засгийн газар хоорондын зөвшилцлийн механизм бол хоёр орны ерөнхий сайд нар хамтран даргалдаг хамтын ажиллагааны “супер механизм” юм. Энэ удаад Ли Чян ерөнхий сайд энэхүү зөвшилцөлд оролцон, хоёр талын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг судлах болно. Мөн Хятад-Германы эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны 11-р форумд оролцож, хоёр орны эдийн засгийн салбарынхантай санал бодлоо солилцоно гэжээ.
Сэтгэгдэл үлдээх