Цэс Close

Хятад: Сирийн ард түмэн гамшгийн дараах хүндрэл бэрхшээлийг аль болох хурдан даван туулахад туслах болно

БНХАУ-ын ГХЯ-наас ээлжит хэвлэлийн хурлын үеэр Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Сирийн ард түмэн гамшгийн дараах хүндрэл бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, улс орноо сэргээн босгохыг биелүүлэхэд нь туслах болно хэмээн мэдэгджээ.

Хурлын үеэр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, энэ оны хоёр дугаар сарын эхээр, Сирид хүчтэй газар хөдлөлт болоход, эн тэргүүнд Хятад улс яаралтай хүмүүнлэгийн авран туслах механизмыг эхлүүлж, Сирид 30 сая юанийн үнэ бүхий эд материал болон мөнгөн тусламж үзүүлсэн юм. Хятад улс Сирийн гамшгийн дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлэхийн тулд хүнсний яаралтай тусламжийн хэрэгжилтийг түргэтгэж, 10 сая юанийн үнэ бүхий 225 энгийн угсармал байшинг нэмж өгсөн гэжээ.                           

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах