Цэс Close

Хятад улс дэлхийн хамгийн том автомашин экспортлогч орон болжээ

БНХАУ-ын цахилгаан автомашины гадаад борлуулалт өнгөрөгч 2023 онд огцом өссөнөөр тус улс анх удаагаа автомашин экспортлогч дэлхийн хамгийн том орон болжээ.

Тодруулбал, Японы автомашины экспорт 2023 онд өмнөх оныхоос 16 хувиар өсөж, 4.42 сая автомашин экспортолсон бол Хятадын экспорт 58 хувиар өсөж, 4.91 саяд хүрсэн байна. Ингэснээр Япон улс 2016 онд Германд эхний байраа алдаж байснаасаа хойш анх удаа хоёрдугаарт бичигдсэн байна. 

Мөн Орос Украины дайны улмаас Япон, АНУ, Европын автомашин үйлдвэрлэгчид Оросын зах зээлээс гарсны дараа Хятадаас Орос руу экспортлох бензин хөдөлгүүртэй автомашины тоо өсжээ.

Гэхдээ сүүлийн үед өндөр үнэ болон цэнэглэх станцын хомсдол зэргээс шалтгаалан дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалт саарах шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул тэргүүлэх байр сууриа хадгалах нь Хятадын хувьд сорилт болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах