ХЯТАД: "Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр"-өөр тав хоног амрана
Хятад улс "Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр"-ийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ний өдрийг дуустал 5 хоногийн бүх нийтээр амрах гэж байна.
Эдийн засагчдийн тооцооллоор эдгээр өдрүүдэд хугацаанд хятадын дотоодын тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэр ачаалалттай ажиллах таамаг гарчээ. Тодруулбал баярын өдрүүдээр нийт 120 сая хүн төмөр замаар зорчих бөгөөд энэ нь 2019 оны үзүүлэлтээс 20 хувиар өссөн дүн гэж Хятадын төмөр замын корпорацаас мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 27-ны Пүрэв гарагийн өглөөний 8:00 цагийн байдлаар, Хятадын төмөр замын тасалбар захиалдаг албан ёсны цахим хуудсаар баярын амралтын өдрүүдийн 69 сая гаруй тасалбар зарагджээ. Эдгээр өдрүүдэд Хятад даяар өдөрт дунджаар 10.800 гаруй галт тэрэг аялах юм байна.
Сэтгэгдэл үлдээх