Цэс Close

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 2005-2023 онд 7.2 их наяд төгрөг зарцуулжээ

Монгол Улс 2005-2023 он хүртэлх 18 жилийн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгө тэтгэмжийг анх 2005 онд сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 онд хүртэлх 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулсан хэмээн Сангийн яамнаас мэдээлэв.

0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээ: 

  • 2005 онд 34%
  • 2006 онд 70%
  • 2007-2016 оны 6 сарыг дуустал 100%
  • 2016 оны 7 сараас 60%
  • 2017 онд 100%
  • 2018 оны 3 сарыг дуустал 60%
  • 2018 оны 4 сараас 80%
  • 2019 онд 80%
  • 2020-2022 онд 100%
  • 2023 онд нийт хүүхдийн 91%

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ: 

  • 2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
  • 2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25000 төгрөг
  • 2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
  • 2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг
  • 2023 онд сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах