Хөвсгөл аймаг тэг зогсолт хийх санал гаргажээ
Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 19 суманд тархаад байна. Иймээс Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн Онцгой комисс, шуурхай штабт тэг зогсолт хийх саналыг хүргүүллээ.
Аймгийн Онцгой комисст саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэн зөвшилцөж байж шийдвэрлэх аж. Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 86 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 885 болоод байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх