Цэс Close

Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” сүлжээнд бүртгүүлнэ

ЮНЕСКО-гийн гишүүн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл ирэх оны аравдугаар сард хуралдах үеэр Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр болжээ. 

Монголын тал дархадуудын соёлын онцлог болон далайн байгалийн онцлог байдал хосолсон гэдгээр нь Холимог өвийн төрөлд бүртгүүлэх боломжтой.

Хөвсгөл далайг ЮНЕСКО-д бүртгүүлчихвэл байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудал зэрэгтэй холбоотой тайлангаа энэ зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, тэдний дэмжлэг, туслалцааг авах боломж бүрдэх юм байна.

“Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөөтэй санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах