Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон 80 хүний гэм буруугийн шүүх хурал ирэх сарын 2-нд товлогдлоо

Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хоёр дахь өдрийн хуралдаанаас 80 яллагдагч, дөрвөн хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлэв. Ингээд гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагт товлон зарлалаа. Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл үлдээх