Хөгжлийн банк: Нэр бүхий 17 компани 83,9 тэрбум төгрөгийн зээлийн төлөлтийг ОГТ хийгээгүй байна

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг 2022.09.14-ний өдөр Хөгжлийн банкнаас гаргасан байна.
2022.01 сарын 20-ны өдрөөс хойш 11 зээл бүрэн төлөгдөж хаагджээ. Хамгийн сүүлд буюу 9 дүгээр сарын 19-ний өдөр “МИАТ” ТӨХК Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаалаа. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.
Одоо зээлийн төлөлтөө огт хийхгүй байгаа 17 нэр бүхий компанийн 83,9 тэрбум төгрөгийн зээл байна.
Мөн зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй томоохон зээлдэгчдийг онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх