“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй нийтийн тээвэр” сургалт боллоо
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-тай хамтран ХБХХЕГ-аас Автобус 2-р баазын жолооч нарт Тэргэнцэртэй болон хараагүй иргэдийн онцлог нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага, тэдгээр хүмүүст нийтийн тээврийн жолооч нарын зүгээс үзүүлэх тусламж үйлчилгээний арга зүй, дадлага ажил зэрэг хичээл орлоо. Нийтийн тээврийн жолооч нарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл бэрхшээл учруулалгүй зорчих боломжийг олгох сургалт явуулснаар: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах харилцаа, хандлага сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх ур чадварт суралцан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангах ач холбогдолтой сургалт боллоо. Энэхүү сургалт нь цаашид тогтмол үргэлжлэн явагдаж Автобус 1 болон 2-р баазуудын 500 гаруй жолооч нарыг сургалтад хамруулах юм.
Сэтгэгдэл үлдээх