Цэс Close

"Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх 36 мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа

Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг  хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх” бэлтгэх хоёр дахь удаагийн сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 36 хүн хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтад 16 аймгаас төлөөлөл оролцсон гэдгээрээ онцлог юм. Сургалтыг Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Уранцэцэг удирдан, шаардлагатай олон талын мэдлэг, мэдээллийг олголоо.

Сургалтаа амжилттай дүүргэсэн оролцогчдод өнөөдөр “МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ”-гэрчилгээ, үнэмлэхийг ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, ХХҮЕГ-ын дарга З.Энхболд нар гардуулж, амжилт хүслээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах