Цэс Close

“Хөдөөгийн малчин, тариаланч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бизнесийг дэмжих нь” уулзалтыг төв аймаг, жаргалант суманд зохион байгууллаа

Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад салбарын, орон нутгийн, институцийн бодлого, механизмд тусгах замаар уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх бодлогуудтай уялдуулан ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай уялдуулан уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах болон манлайллыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэгдсэн.

Энэ хүрээнд ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлогоор дамжуулан хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих чадавхжуулах, орон нутгийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой уулзалтыг Төв аймгийн Жаргалант суманд 2024.11.01-ний өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтыг хүрээнд Жаргалант сумын  ИТХ, ЗДТГ-ын удирдлага албан хаагчид болон бичил, жижиг бизнес эрхлэгч, малчин, тариаланчдын төлөөлөл оролцож орон нутгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийн талаарх сайн туршлагыг бий болгох, түгээх хэрэгцээг тодорхойлоход чиглэсэн асуудлаар ярилцаж санал солилцсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах