Цэс Close

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Вакцин бол хүндрэл, нас баралтаас сэргийлнэ

УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ковид 19-ын халдвараар нас барагсдыг вакцин хийлгээгүй байсан гэж мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Ямар ч вакцин хийсэн иргэд 100 хувь дархлал тогтоно, халдвар авахгүй, нас барах эрсдэлээс хамгаалагдлаа гэж ойлгоод байгаа. Вакцины үр нөлөө муу байвал гурав дахь тунг хийх ёстой юм биш үү гэсэн судалгаа хийж байна. Вакцин зургаан сар, жилийн хугацаа, насан туршид дархлаа тогтох эсэх нь тодорхойгүй байна. 

Манай улсад хийгдэж буй Синофарм болон Спутник, Файзер, Астразенека вакцин бүгд үр дүнтэй. Өвчний түүхийг нь харахаар хавсарсан суурь, чихрийн шижин гэх мэт өвчлөлүүдтэй байгаа юм. Вакцин бол хүндрэл, нас баралтаас сэргийлнэ.

Жирэмсэн болон 16,17 настай хүүхдүүддээ вакцин хийлгэхдээ сайн бодож байж, зөв шийдвэр гаргаасай. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн дунд тодорхой хэмжээгээр халдвар авсан хүмүүс бий. Гэхдээ эерэг мэдээ өгөхөөр хүмүүс тайвшраад маск зүүхгүй халдвар хамгааллын дэглэмээ барихаа больчихдог. Энэ сарын 15-наас халдвар буурна гэж эрдэмтэд гаргасан.  Гэхдээ тооцоолоогүй олон хүчин зүйл байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд халдварын тохиолдлыг сонгуультай холбоод улстөржүүлээд байна. Аймаг орон нутаг руу хөл хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой. гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах