Х.Булгантуяа, Б.Тулга нар Засгийн газрын гишүүний тангараг өргөж байна
УИХ-ын чуулган хуралдаж байна. Шинээр томилогдсон хоёр сайд УИХ-д тангараг өргөж байна. МАН-ын Удирдах Зөвлөл Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох шийдвэр гарсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа.
Тэрбээр "Х.Булгантуяа Сангийн дэд сайд болон УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан тул ХНХ-ын сайдаар ажиллахад туршлага нь нийцнэ гэж үзлээ. Мөн тус салбарыг эмэгтэй улстөрч удирдах нь илүү дэвшилттэй. Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжиж, эдийн засаг дөрвөн хувийн өсөлттэй гарлаа.
Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг нь харгалзаж үзэж, Б.Тулгыг сайдаар томилсон" хэмээв. Одоо УИХ-ын гишүүд шинэ сайд нараас асуулт асууж, хариулт авч байна.
Сэтгэгдэл үлдээх