Цэс Close

Х.Нямбаатар: Багахангай дүүргийн аж үйлдвэрийн паркаас Улаанбаатар хотод нийлүүлэх эрчим хүчийг холбох агаарын шугамын төсвийг нийслэлээс шийдэж өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль батлагдсан. Уг хуулийн гол агуулга нь төрийн зүгээс үйлдвэр, технологийн паркийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдэж, татварын таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн онд нийслэлээс Налайх дүүргийн аж үйлдвэрийн паркийн эрчим хүч болон усан хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Цаашид цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын асуудлыг шийдэхээр тус паркийн удирдлагуудтай ярилцлаа. Мөн Багахангай дүүргийн аж үйлдвэрийн паркаас Улаанбаатар хотод нийлүүлэх эрчим хүчийг холбох агаарын шугамын төсвийг нийслэлээс шийдэж өгнө гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах