Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх захидлаа өнөөдөр илгээжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх өргөдлийг энэ долоо хоногт илгээнэ хэмээн хэлж байсан билээ.
Тэгвэл тэрбээр уг захидлаа өнөөдөр илгээжээ. Эргэн сануулахад, Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх ёстой гэх хоёр шалтгаан байгаа гэдгийг дурдаж байсан юм. Тухайлбал, тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн хийгээд улс орны дотоод асуудалд оролцохоор оролдож буй гэх шалтгаантайгаар өргөдөл өгнө хэмээж байв.
Сэтгэгдэл үлдээх